Юбканы үлгэр гаргах Загварчилгаа: Загварчилгаа гэдэг нь загвар буюу модель гэсэн үгнээс гаралтай бөгөөд эдлэл, хувцасны шинэ загвар, шинэ хэлбэр бүтээх бүтээлч үйл ажиллагаа юм. Жишээлбэл юбка нь хэлбэр, хэмжээ, загварын хувьд маш олон янз байдаг. Ийм олон янзын загвартай хувцасыг эсгэж оёхдоо суурь үлгэрийг ашиглан загварчилж үлгэр эсгүүрээ гаргадаг. Шулуун юбканы суурь үлгэр дээр өргөн, нарийн, урт, богино, дэрэвгэр, хуниастай, нугалаастай гэх мэт бүх төрлийн загварын юбкыг загварчилж болно. Үүнд - Юбканы хормойг өргөн болгох - Юбканы уртын хэмжээг өөрчлөх - Оруулга хийх - Нугалаас хуниас, салбан хийх мэт Юбканы загвар зохион бүтээж, оёход анхаарах ёстой нэг чухал үзүүлэлт нь юбканы уртын хэмжээг зөв сонгох явдал юм. Юбканы урт нь моод загварын чиг хандлагаас хамаарч өөрчлөгддөг бөгөөд мөн хувцасны стилээс хамаарч олон янз хувилбар байдаг. Юбканы ур нь доуур хувцас буюу трусикийг дөнгөж далдлах төдий богиноос эхлээд бүр шаланд чир