Шулуун, Олон талт, Нар хэлбэрийн юбканы суурь үлгэр байгуулах арга
Юбканы үлгэр гаргах
Загварчилгаа: Загварчилгаа гэдэг нь загвар буюу модель гэсэн үгнээс
гаралтай бөгөөд эдлэл, хувцасны шинэ загвар, шинэ хэлбэр бүтээх бүтээлч үйл
ажиллагаа юм. Жишээлбэл юбка нь хэлбэр, хэмжээ, загварын хувьд маш олон янз
байдаг. Ийм олон янзын загвартай хувцасыг эсгэж оёхдоо суурь үлгэрийг ашиглан
загварчилж үлгэр эсгүүрээ гаргадаг.
Шулуун юбканы суурь үлгэр дээр өргөн,
нарийн, урт, богино, дэрэвгэр, хуниастай, нугалаастай гэх мэт бүх төрлийн
загварын юбкыг загварчилж болно. Үүнд
-
Юбканы
хормойг өргөн болгох
-
Юбканы уртын
хэмжээг өөрчлөх
-
Оруулга
хийх
-
Нугалаас
хуниас, салбан хийх мэт
Юбканы загвар зохион бүтээж, оёход анхаарах
ёстой нэг чухал үзүүлэлт нь юбканы уртын хэмжээг зөв сонгох явдал юм. Юбканы
урт нь моод загварын чиг хандлагаас хамаарч өөрчлөгддөг бөгөөд мөн хувцасны
стилээс хамаарч олон янз хувилбар байдаг. Юбканы ур нь доуур хувцас буюу
трусикийг дөнгөж далдлах төдий богиноос эхлээд бүр шаланд чирэгдсэн урттай байж
болно. Нэг ижил эсгүүрээр хийгдсэн боловч өөр өөр урттай юбкууд нь харилцан
адилгүй загвар стилийг бий болгох бөгөөд иймээс ч хүмүүст төрүүлэх сэтгэгдэл,
ойлголт нь харилцан адилгү байдаг. Юбканы уртын хэмжээг хүний биеийн өндрийн
хэмжээг үндэслэн тодорхойлж болдог. Үүнд:
1. Микро
мини юбка: Энэ нь хамгийн богинохон
юбка бөгөөд дөнгөж трусик далдлах төдий урттай, хөлийг бүхэлд нь ил гаргасан
байдаг. Үүнээс богинохон юбка байх боломжгүй юм. Ийм юбканы урт нь:
Ую=0.18*Р (биеийн өндөр)
2. Мини юбка: Энэ нь гуяны дундуур татах урттай бөгөөд охид бүсгүйчүүд
их өмсдөг юбка.
3. Өвдөгөөр
татсан урттай юбка: Ийм юбкыг залуу охид
бүсгүйчүүд ,гоёмсог хатагтай нар өмсдөг. Мөн ажил хэргийн хувцсанд байх хамгийн
зохитжтой хэмжээ юм. Ую=0.35*Р±3см
4. Миди
юбка: Энэ нь шилбээр татсан
урттай юбка. Ую=0.5*Р
5. Макси
юбка: Ийм юбка нь бараг шал
хүрсэн урттай байна.
Шулуун урт юбкыг оноо юмуу эсвэл
нугалаастай хийдэг. Оноо нь байрлалын хувьд хажуу оёдлоос арын голын шугамд,
урд голын шугамд, ар тал, урд талын рельефийн шугамуудаас гарсан байж
болохоос гадна хэлбэрийн хувьд уулзсан,
далд, нугалаасан зэрэгхэлбэртэй байдаг.
Доош бага зэрэг нарийссан шулуун юбкыг загварчлахдаа
өгзөгний тойрог хэсгийн эзэлхүүнийг хадгалахын тулд хажуу оёдлын шугамууд дээр
өгзөгний шугамаас доош 8-10 см-т авсан хэсгээс доош нарийсгадаг. Мөн хажуугийн
оноог дээрх хэмжээнээс доош хийдэг.
Зураг:
Шулуун юбканы үлгэр гаргах
Ар тал: А-В бэлхүүсний шугамаас өгзөгний шугам хүртэлх хэмжээ.
А-С Ую (юбканы уртыг өвдөгний шугамаар авна)
А-А1 Тб:4-1см+3
см (танаас)
А1-А2
1см
В-В1 Тө:4-1см
С-С1
(В-В1)
хэмжэээй тэнцүү А2-В1 цэгүүдийг
гүдгэр муруй шугамаар холбоно.
В1-С1
цэгүүдийг шулуунаар холбоно.
Танаас: D= (А-А1):2
D-D1 14см
E-E1 D цэгээс 2 тийш тус бүр 1.5 см хэмжээгээр авна. Уг
цэгүүдийг D1-тэй
холбоно.
Оноо: C-F 4см
F- F1 18 см
Урд тал: А-В бэлхүүсний
шугамаас өгзөгний шугам хүртэлх зай
А-С Ую (юбканы уртыг өвдөгний шугамаар авна)
А-А3 Тб:4+1 см +2
см (танаас)
А3-А4 1 см
В-В2 Тө:4+1см
С-С2 (В-В2) хэмжээтэй тэнцүү А4-В2 цэгүүдийг
гүдгэр муруй шугамаар
холбоно.
В2-С2
цэгүүдийг шулуунаар холбоно.
Танаас: A-D Тб:10+2 см
D-D1 10 см
E-E1 D цэгээс 2
тийш тус бүр 1 см хэмжээгээр авна. Уг цэгүүдийг D1
–тэй
шулуунаар холбоно.
Бүс: А-В Тб
В-В1 2 см
А-С 5 см А-С1 (А-С):2
Талтай
юбка
Талтай юбкууд нь
сонгодог хэв маягийн загвар бөгөөд аль ч насны эмэгтэйчүүдэд зохимжтой байдаг.
Ийм юбка нь босоо хуваалт, оёдлын шугамуудтай учраас эмэгтэй хүний биеийг
гуалиг сайхан харагдуулдаг. Талай юбка нь тэгш тоо бүхий, өөрөөр хэлбэл 4, 6,
8, 10, 12 талуудтай хийгддэг. Ийм юбкыг эсгэхдээ нэг талын эсгүүрийг тооцож
байгуулаад талын тоогоор эсгэдэг.
Зургаан
талтай шулуун юбка
Ар тал
А-С юбканы урт 45
см
D1-F D1 цэгийг доош үргэлжлүүлж хормойн шугамтай огтлолцуулж Fцэг олно. Fцэгээс 2 тийш тус бүр 1см авч эдгээрийгээ D1-тэй холбоно.
Урд тал
А-С юбканы урт 45
см
D1-F1 D1 цэгийг доош үргэлжлүүлж хормойн шугамтай огтлолцуулж F1 цэг
олно. Fцэгээс 2 тийш тус бүр 1см авч эдгээрийгээ D1-тэй холбоно.
Зураг:
Найман талт юбка
А-В
Бэлхүүсний шугамаас өгзөгний шугам хүртэлх зай
А-С Бэлхүүсний шугамаас өвдөгний шугам хүртэлх зай
А-D юбканы урт
А-А1 Тб:8
В1-В2
Тө:8
С1-С2
(В1-В2)-тэй тэнцүү
D1-D2 D цэгээс 2 тийш тус бүр 12 см А1-В1-
D1 болон А2-В2-
D2 цэгүүдийг
холбоно.
D1-
D3
10см D3- C1 холбоно.
D2-
D4
10см D4-
C2 холбоно
С1-F1
(C-D) –тэй тэнцүү
С2-F2 (C-D) –тэй
тэнцүү F1- D, F2-D цэгүүдийг муруй шугамаар холбоно.
Бүс: А1-С1=
2.5 см , А2-С2=
2.5 см
Саравгар
наран хормойтой юбка
Энэ нь дугуй эсгэлттэй
дэрэвгэр юбка бөгөөд ямарч бие галбиртыай хүнд сайхан зохидог. Бариу хувцастай
хослуулж өмсвөл илүү зохимжтой байдаг. Бүтэн наран хагас наран эсгэлттэйгээр
хийдэг.
Хагас
наран юбка:
А-В Тб:3
А-В1
Тб:3
В-С Юбканы урт
В1-С1
Юбканы урт
А-А1 Тб:3
А1-С2 Ую-2 см С-С2-С1
цэгүүдийг дугуйруулж холбоно.
Зураг:
Бүтэн
наран юбка:
А-В Тб:6
А-В1
Тб:6
В-С Юбканы урт
В1-С1
Юбканы урт
А-А1 Тб:6
А1-С2 Ую-2 см С-С2-С1
цэгүүдийг дугуйруулж холбоно.
Зураг:
Comments
Post a Comment