Дээл эсгэх аргуудыг судлах
Дээл эсгэх аргуудыг судлах
Дээлийгдаавууныэнгийн өргөн, нарийн,хээ судал, түүний урт богиноос
шалтгаалан дараах аргаар эсгэнэ. Үүнд:
1.
Голлож буюу гүйлгэж эсгэх;
2.
Ухаж эсгэх;
3.
Зөрүүлдэж эсгэх;
4.
Ташаалдаж
эсгэх;
5.
Хүү энгэр оруулж эсгэх.
1. Голлож
буюу гүйлгэж эсгэх арга
40-50 см нарийн энтэй эсвэл
70 см өргөнтэй даавуугаар дээлийг зөрүүлдэж эсгэх энэ
аргыг хэрэглэнэ.
Эрэгтэй хүний дээл сугаараа тавиу, уужим байдаг тул энэхүү арга эсгэхэд илүү тохиромжтой бөгөөд 5.5 метрээс ихгүй даавууг хэрэглэдэг.
Эхлээд даавууг 4 давхарлан нугалж тавиад,
дээлийн уртын хэмжээг тэмдэглэнэ. Дараа нь дааг үлдсэн хэсэгт гадаад энгэрийг зурж тэмдэглэнэ.Улмаар гадаад энгэрийг эсгэхдээ даавуун дотоод
энгэрийн талд нь дээш эсвэл доош илүү гарч байхаар байрлуулна. Даавууны урт хүрэлцээтэй бол дотоод энгэрийг зүйдэлгүй, харин даавууны
урт хүрэлцэх түүнийг зүйдэлтэй эсгэнэ (159-р зураг).
Дээлийг
голлож буюу гүйлгэж эсгэх арга
2. Ухаж эсгэх арга
Өргөн энтэй даавууны урт нь дээлийг зөрүүлдэж эсгэхэд
хүрэлцэхгүй үед ухаж эсгэх аргыг
хэрэглэнэ. Тухайлбал, 2.60-2.80 м урттай, 1.40 м-ээс өргөнтэй даавуугаар дээлийг ухаж эсгэнэ. Энэхүү аргаар дээлийг эсгэхэд, түүний
суга, энгэр тавиу болдог онцлогтой
(160-р зураг) бөгөөд суганы ухлаадаснаас гарсан даавуугаар гадаад энгэрийг
эсгэж болдог.
Дээлийг ухаж эсгэх арга
а. суганы
ухлаадаснаас гарсан даавуугаар гадаад энгэр ба ханцуй, захны хажлагыг эсгэх:
б. эсгэсэн бүрдэл хэсэг
3. Зөрүүлдэж эсгэх арга
Ихэвчлэн 70-80 см өргөнтэй, З.ЗОм-ээс багагүй урттай даавуугаар
дээлийг зөрүүлдэж эсгэнэ. Дээлний уртын хэмжээн дээр ханцуйны үзүүрийн өргөнийг
нэмсэнтэй тэнцүү уртаар даавууг гурав давхарлан нугалж тавиад, дээлийг
зөрүүлдэж эсгэнэ (161 -р зураг). 1.40
м-ээс дээш өргөнтэй даавуугаар хоёр ширхэг дээлийг энгийн дагуу уртааш нь цуулж эсгэж
болдог. Эрэгтэй ба эмэгтэй хүний дээлийг өргөн энтэй даавуугаар эсгэхдээ түүний
голын нугалаасыг нэг тал руу нь бага зэрэг илүү нугалж, хуваана.
Дээлийг дугуй хээтэй торгоор зөрүүлдэх аргаар эсгэхдээ дал
мөрөн дээр бүтэн хээг, энгэрийн гол ба ташааны ирмэгийн дагуух хээнүүдийг тус
тус тааруулаад, даавуугаа уртааш
нь гурав нугалж эсгэнэ. Мөн энгэрийн харааны хээг тааруулах хэрэгтэй.
Цэцгэн
хээтэй торгоны цэцгийн хээг зохих хэсгээр тааруулан эсгэнэ. Хэрвээ хээ
нь маш ойрхон зөрөх тохиолдолд даавуугаа сэтэлж татах, эсвэл шингээх маягаар хээг тохируулж болно.
нь маш ойрхон зөрөх тохиолдолд даавуугаа сэтэлж татах, эсвэл шингээх маягаар хээг тохируулж болно.
Дээлийг зөрүүлдэж
эсгэх арга
а. зөрүүлдэж эсгэхээр даавууг нугалах; б, в. дотоод энгэрийг
зүйдэлтэй эсгэхээр даа! нугалах; г, д. хээтэй
торгоор зөруүлдэж эсгэх
4. Ташаалдаж эсгэх
Энэ аргыг нарийн энтэй даавуугаар дээл
эсгэхэд өргөн хэрэглэнэ. Тухайлбал. 50см өргөнтэй,
4.0 м урттай даавууны өргөний хэмжээгээр ханцуй ба хормойн шугамыг зурж ташааны
хэсэгт босоо оруулгыг оруулж дээлийг эсгэдэг онцлогтой (162-р зураг).
Дээлийг
ташаалдаж эсгэх арга
5. Хүү энгэр оруулж эсгэх
3.2 м-ээс бага урттай даавуугаар дээлний дотоод ба гадаад
энгэрийг зүйдэлтэй эсгэх бөгөөд гадаад энгэрийн
зүйдэл нь бүсэн доор орох ёстой. Уг аргыг эмэгтэй хүний дан дээл буюу хүүхдийн
дээл оёход хэрэглэнэ.
Дээлийг хүү энгэр оруулж эсгэх арга
Зах эсгэх
Захны уртыг даавууны хөндлөн утасны чиглэлтэй, харин өндрийг
суурь утасны чиглэлтэй давхцаж байхаар эсгэнэ (164-р
зураг).
Ажилбарын нэр
|
Ажилбарыг гүйцэтгэх
техникийн нөхцөл
|
Зураг
|
1.
Өнгө зах эсгэх
|
Захны
хоёр төгсгөлийн хээнүүд тэгш хэмтэй, ижил байхаар
өнгө захыг эсгэнэ.
|
|
2. Дотор
зах эсгэх
|
Дотор захыг их биетэй залгах суурийн
ирмэгт 1.5-2.0 см, захны гадна ба төгсгөлүүдийн
ирмэгт 0.7 см илүү тавьж эсгэнэ. Өнгө заханд цаваг
наана.
|
|
Comments
Post a Comment