Монгол үндэсний хувцасны түүх, Дээлний тухай ерөнхий ойлголт
Монгол үндэсний хувцасны түүх, Дээлний тухай ерөнхий ойлголт
Манай үндэсний хувцас нь дэлхийн улс үндэстнүүдийн хувцасны дотор зохих суурийг эзэлж, нүүдэлчин соёл иргэншлийн явцад хуримтлуулсан туршлага, ур чадвар тулгуурлан байгаль цаг уурын нөхцөл, ахуй амьдралтай уялдан түүх соёл, зан заншил, өв уламжлалын илэрхийлэл болон хөгжиж ирсэн билээ. Тухайлбал, монгол дээлний задгай байдаг нь өмсөхөд хялбар, зөрүүлж товчилдог учир салхи орохгүй дулаахан нь зах нь босоо тул хоолойн өвчнөос сэргийлдэг, өргөн бүс нь бөөр дотор эрхтнийг доргилтоос хамгаалдаг, урт ханцуй буюу нударга нь гарыг хамгаалж бээлийг орлодог, хормойнь өргөн нь моринд мордож, бууж суухад хөл тушихгүй байдаг зэрэг байгаль цаг уурын амьдралтай уялдан зохицож чадсан олон сайн шинж чанарыг агуулсан байдаг.
Эрүүл ахуй, гоо зүй болон эдэлгээний шаардлага, өмсөх улирал, зориулалт зэргийг харгалзан дээлний материалыг сонгохдоо түүний өнгө, хээ, хүний биеийн галбир, царайны байдал, нас хүйсний онцлогт тохируулах хэрэггэй.
Хавар, зуны улиралд өмсөх дээлийг цайвардуу өнгөтэй нимгэн даавуу ба тор харин намар, өвлийн улиралд бараан өнгийн зузаандуу төрөл бүрийн ноос, ноолуур хөвөн цаасан даавуу буюу жинхэнэ эсвэл нийлэг холиотой торгоор хийдэг.
Дээлийг төрөл бүрийн гоёл чимэглэлийн элемент болон эмжээрээр чимэглэдэг. Энэхүү чимэглэлийн элемент нь үндэстэн ястаны онцлог, нас хүйс, зэрэг зиндааг илэрхийлдэг байна. Тухайлбал, эмэгтэй хүний гоёльтн дээлийг саатай торго, хоргойгоо эмжих, шүр сувдаар хээ гарган тоноглох, хонин холбоо, шаглаа, зүү ороох зэргээр оёх, харин эрэгтэй хүний дээлийг бараан өнгийн пүүсүү, минчүү, бөс даавуугаар эмжих мөнгөөр тоноглох, төрөл бүрийн хээ угалзыг шаглах зэргээр чимэллэдэг байна. Энэ өдөр тутмын дээлийг өнгө материалаар болон түүнээс бага зэрэг ялгарах материа эмждэг байна.
Дээлийгулирлын байдлаар хавар намрын, өвөл ба зуны гэж ангилдаг. Мөн төрөл бүрийн дулаалгатай, дотортой, доторгүйгээр бэлтгэдэг.
Дулаалгын материалд хөвөн, синтепон, зулхай болон төрөл бүрийн үслэг арьсыг хэрэглэдэг.
ДЭЭЛНИЙ ГАДААД БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ, БҮРДЭЛ ХЭСЭГ
Дээлний гадаад байдлын тодорхойлолт
Монгол дээл нь гол төлөв шулуун, хормойгоороо өргөссөн трапец хэлбэрийн ба, "Энгэр нь голоороо оёдолтой ба оёдолгүй, ухлаадас, байр сум (ташаа)-ны ирмэгийг нэ г хоёр ба гурваар эмжсэн бөгөөд 2-3 товч, шилбэтэй. Ар нь голоороо оёдолтой. Ханцуй нь ар ба энгэртэйгээ үргэлж эсгэлттэй, суганы хэсгээр тавиу ба үзүүрээр нударгатай эсвэл нударгагүй байх бөгөөд мөн нэг, хоёрба гурваар эмжсэн байдаг. Зах нь босоо хэлбэрипн бөгөөд ирмэгүүдийг нь нэг, хоёр ба гурваар дарж эмжсэн, 1-3 товч, шилбэтэй байна.
1 дүгээр зурагт: Монгол дээлний гадаад байдал болон зах ирмэгийн нэрлэгээг үзүүлэв.
Дээлний бүрдэл хэсэг
Comments
Post a Comment