Юбка эсгэж оёх ажиллагаа /2 сарын 4,11,18,25: 3сарын 4,11,18,25,4/1/
ЮБКАНЫ
ЗАГВАРУУД, ТЭДГЭЭРИЙН ГАДААД БАЙДЛЫН
ТОДОРХОЙЛОЛТ
Юбканы загварууд. Юбкыг жакет буюу жилеттэй
хослуулан эсвэл дангаар нь бэлтгэдэг. Мөн хэлбэр болон силуэтийн
хувьд олон янз байдаг бөгөөд шулуун, хормойгоороо өргөссөн байна.
|
|
|
Шулуун
юбканы төрлүүд
Хормойгоороо өргөссөн юбка
нь хагас буюу бүтэн дэрвэгэр байж болно.
Юбка нь нэг, хоёр, дөрөв ба
найм гэсэн олон талтай байхаас гадна төрөл бүрийн гоёлын оёдол, туузан чимэглэл, хатгамал, товч, халаастай
байж болно.+
|
|
Юбканы товчлогдох хэсэг нь цахилгаан товчтой,
дэгээ гогцоотой ба товчтой, кноптой байх бөгөөд товчилгоо нь юбканы ар ба урд талд, ташааны оёдолд байрлана. Юбканы дээд ирмэгийг тасам, бүс, хажлагатай бэлтгэхээс гадна дотогш нь нугалж
бэлтгэнэ. Юбканы хормойг ирмэг задгай ба.битүү байхаар дотогш нугалах эсвэл эмжих, мөн цацаг гаргах зэргээр бэлтгэдэг.
Загварын гадаад байдлын тодорхойлолт. Хормойгоороо
бага зэрэг өргөссөн, арын голын оёдлын доод хэсэгт оноотой бөгөөд ,ар ба урд
талын бүрдэл хэсгийн бүлхүүсний шугаманд танаастай, зүүн ташааны
оёдолд цахил гаан товчтой юбкыг харуулав.
Нэг оёдолтой, бэлхүүсний шугамын
дагуу хуниастай, өргөн юбканы загварыг харуулав . Юбканы арын голын оедолд цахилгаан товчтой бөгөөд залгамал
бүстэй, мөн хормойн
ирмэгийг нугалж бэлтгэсэн байна
БҮРДЭЛ
ХЭСЭГ, ТЭДГЭЭРИЙГ ОЁДОЛД БЭЛТГЭХ
Юбканы бүрдэл хэсэг,
тэдгээрийн зах ирмэгийн нэрлэгээ
|
Юбканы
бүрдэл хэсгийн тоо нь загвараас хамаарах
бөгөөд үндсэн өнгө бүрдэл хэсэгт ар ба урд
талууд, бүс багтана. Юбканы дотор, халаасны уут, өлгүүр зэргийг дотрын
материалаар эсгэнэ. Туслах тоноглолд юбканы
дээд ирмэг бэлтгэх уян тууз ба
бүрдэл хэсгийг хатуулах хатуулганы материалууд
багтана.
Юбканы бүрдэл хэсгийн зах ирмэгийн нэрлэгээ
1-талуудын
голын шугам;
2-хормойн ирмэг;
3-ташааны
ирмэг;
4-дээд
ирмэг;
5-бэлхүүсний
дагуух
урд талын танаас;
6-бэлхүүсний
шугамын дагуух ар талын танаас
Юбканы бүрдэл хэсэг
Юбка оёх технологи дараалал
Юбканы оёдлын төрлийг юбканы загвар, материалын
шинж чанар, захиалагчийн хүсэлтийг харгалзан сонгож авна.
Оёх дараалал:
1.
Юбканы өнгө, дотор ба хатуулганы бүрдэл хэсгүүдийг эсгэнэ.
2.
Бүрдэл хэсэг дээрх тэмдэглээсний шугамуудыг болон хяналтын
тэмдэглээсийг
үлгэр буулгах оёдлоор эсвэл
зориулалтын машинаар, мөн хатгуурын зүү, шохойгоор
шилжүүлэх.
3. Танаас,
нугалаас ба гүдгэр оёдол, халаасыг оёно:
Танаас
нь бэлхүүс болон ташааны хэсгээр хүний биеийн галбирыг тодотгож өгдөг. Танаасны
тоо нь хуний биеийн галбираас хамаарч бэлхүүсний шугамаас эхлэн хормой руу нь
нарийсган эхлэл төгсгөлд бөхөлж оёно.
Гүдгэр оёдол ба оруулгыг техникийн нөхцөлд заасны дагуу оёж,
оёдлын тавиасны ирмэгүүдийг хэрнэ (эсвэл эмжинэ).
Хөдөлгөөнийг
чөлөөтэй байлгах, мөн гоёлын элементийн зориулалтаар төрөл бүрийн нугалааг хэрэглэх бөгөөд
бэлхүүсний хэсгээр нь хүний биед тааруулан оёно. Халаасыг техникийн нөхцөлд заасны дагуу
бэлтгэх бөгөөд тэдгээрийг хөнгөн
хувцасны халаастай адил бэлтгэнэ.
4. Товчилгооны төрлөөс хамаарч нэгттэх оёдлын дарааллыг
тогтоодог. Хэрэв товчилгоонд дэгээ, гогцоо хадах бол түүнийг бэлтгэсний дараа
ташааны оёдлыг оёно.
Хэрэв товчилгоо нь цахилгаан товчтой бол ташааг оёсны дараа
товчилгоог бэлтгэнэ.
Оёдлын
төрлийг
юбканы загвар, материалын шинж чанар, захиалагчийн хүсэлтийг харгалзан сонгож
авна.
Юбканы бүрдэл хэсгийг оёдолд бэлтгэх
Юбканы бүрдэл хэсгийг оёдолд
бэлтгэх:
3.
Юбканы өнгө, дотор ба хатуулганы бүрдэл хэсгийн тоо; бүрдэл
хэсгийн суурь
утасны чиглэл, үсний налалт, даавууны хээ зургийг тааруулах
горим; нэхмэлийн
гологдол, тэдгээрийн байрлал; танаас, нугалаас ба гүдгэр оёдол, халаасны
байрлал
зэргийг тогтоох;
4.
Бүрдэл хэсэг дээрх тэмдэглээсний шугамуудыг болон хяналтын
тэмдэглээсийг
үлгэр буулгах оёдлоор эсвэл
зориулалтын машинаар, мөн хатгуурын зүү, шохойгоор
шилжүүлэх.
3. Танаас,
нугалаас ба гүдгэр оёдол, халаасыг бэлтгэх:
Танаас
нь бэлхүүс болон ташааны хэсгээр хүний биеийн галбирыг тодотгож өгдөг. Танаасны
тоо нь хуний биеийн галбираас хамаарч бэлхүүсний шугамаас эхлэн хормой руу нь
нарийсган эхлэл төгсгөлд бөхөлж оёно.
Гүдгэр оёдол ба оруулгыг техникийн нөхцөлд заасны дагуу оёж,
оёдлын тавиасны ирмэгүүдийг хэрнэ (эсвэл эмжинэ).
Хөдөлгөөнийг
чөлөөтэй байлгах, мөн гоёлын элементийн зориулалтаар төрөл бүрийн нугалааг хэрэглэх бөгөөд
бэлхүүсний хэсгээр нь хүний биед тааруулан оёно. Халаасыг техникийн нөхцөлд заасны дагуу
бэлтгэх бөгөөд тэдгээрийг хөнгөн
хувцасны халаастай адил бэлтгэнэ.
4. Ташаагаар нэгтгэж оёно./ Товчилгооны
төрлөөс хамаарч нэгтгэх оёдлын дарааллыг тогтоодог. Хэрэв товчилгоонд
дэгээ, гогцоо хадах бол түүнийг бэлтгэсний дараа ташааны оёдлыг оёно.
Хэрэв товчилгоо нь цахилгаан товчтой бол ташааг оёсны дараа
товчилгоог бэлтгэнэ./
5.
Товчилгоог оёж бэлтгэнэ.
6.
ЮБКАНЫ
ТАШААГ ОЁХ
Ажилбарын
нэр |
Ажилбарыг гүйцэтгэх техникийн нөхцөл |
Зураг |
1. Ташааг оёх (товчилгоогүй) |
Бүрдэл хэсгийн ирмэгүүдийг чацуулан,
хяналтынтэмдэглээсийг тааруулж,
оёдлын ирмэгийг өөр рүүгээ харуулж тавиад,
загвараас хамааран 1-3 см өргөнтэй оёно. |
|
2. Ташааг оёх (цахилгаан товчтой) |
Түр шидээсний утсыг сугалан авч, оёдлын
тавиасны ирмэгүүдийг хэрээд, хагалж эсвэл дарж индүүднэ. |
|
Хэрж бэлтгэсэн ирмэгүүдийг чацуулан бүрдэл хэсгийн уртын дагуу шидээд, цахилгаан товч
хадах тэмдэглээс хүртэл оёно. Түр шидээсний
утсыг товчилгоо хүртэл сугалж авна. Оёдлын тавиасыг хагалж индүүдээд, цахилгаан товчийг хадна Ташааны
оёдлын өргөн 1.5 см-ээс багагүй байна. |
|
|
3. Ташааг оёх (хормойгоороо
дэрвэгэр юбка |
Юбканы бүрдэл хэсгийг өнгөөр нь төгсгөлийг бөхөлж оёно. |
|
ЮБКАНЫ ТОВЧИЛГООГ БЭЛТГЭХ
1. Цахилгаан товч оёх онцлог
Цахилгаан товч нь юбканы зүүн талын ташаанд, мөн ар ба урд оёхдолд байрлаж болно.
Цахилгаан
товчийг дараах дарааллаар
оёно. Үүнд:
1.
Цахилгаан товчийг хувцасны өнгөн талаас өнгө материалын ижил эсрэг өнгийн утсаар дарж оёно (загварт заасны дагуу болон
жинсэн хувцсанд). цахилгаан товч болон утасны өнгийг юбканы өнгөтэй ижил сонгож
авах бөгөөд зориулалтын улаар оёно.
2. Юбканд цахилгаан товчийг төрөл
бурийн аргаар оёно . Үүнд:
· ташааны
оёдлын нугалсан ирмэгээс хоёр тийш ижил хэмжээний з оёх
· цахилгаан
товчны шүдийг юбканы урд талын доогуур орж байхаар бай
хавсарч
оёх
· юбканы ташааны нугалсан
ирмэгүудийг тулгаж, цахилгаан товчийг дотор талд
à á
â
Юбканы товчилгооны төрлүүд
3.
Цахилгаан
товчийг хадахын өмнө юбканы ирмэгүүдийг оёод, оёдлын тавиасыг
хагалж эсвэл нэг тийш нь дарж индуүдэх эсвэл
цахилгаан товчны оёдлын тавиасыг
хагалж индүүднэ.
4.
Цахилгаан товчны шүдийг юбканы өнгөн талд нь харагдахгүй
байхаар оёно.
5.
Цахилгаан товчны дээд ирмэг юбканы оёдолд орох бөгөөд түгжээ
нь ирмгээс 1,5 см зайд
байрлана.
6.
Цахилгаан
товчньг
тууз нь сэмэрдэггүй материалтай бол доод ирмэгийг оёхгүй байж болно.
Öàõèëãààí òîâ÷íû
õàæóóóãèéí èðìýãèéã î¸õ
2. Цахилгаан товчийг
бэлтгэх аргууд
Ажилбарын
нэр |
Ажилбарыг
гүйцэтгэх техникийн нөхцөл |
Зураг |
1. Цахилгаан товчны хоёр захаар ижил
хэмжээний зайд дарж оёх 1.1. Цахилгаан
товчийг шидэх |
Оёдлын тавиасны нугалж индүүдсэн ирмэгийн доор
цахилгаан товчны түгжээг дээш харуулан байрлуулж, ирмэгээс 0.5-0.8 см зайд өнгөн
талаас нь 0.8-1.0 см урттай шулуун шидээс
хийнэ. Цахилгааны шуд нь оёдлын тавиасны
голд байрлах бөгөөд юбканы өнгөн талд
мэдэгдэхгүй байхёстой. |
|
1.2. Цахилгаан товчийг оёх |
Цахил гаан товчийг юбканы
өнгөн талд
ирмэгээс 0.4-0.7 см зайд зориулалтын ул хэрэглэн оёно. |
|
1.3. Цахилгаан товчийг индүүдэх |
Түр шидээсний утсыг сугалан авч, бэлэн болсон товчилгоог хэлбэржүүлэн индүүднэ. |
|
2. Цахилгаан
товчны шүдийг юбканы урд талын оёдлын ирмэг доогуур оруулж оёх 2.1. Цахилгаан товчийг шидэх |
Оёдлын тавиасны нугалж индүүдсэн
арын ирмэгийн доор задалсан цахилгаан товчны баруун хэсгийг тавьж
шүдийг нугалсан ирмэгт тулган байрлуулаад, юбканы дээ-рээс доош
чиглүүлэн ирмэгээс 0.2 см зайд шиднэ. Дараа нь цахилгаан товчийг товчилж,
оёдлын тавиасны нугал-сан ирмэгийг тулгаж хөндлөн бөхөлгөө хийгээд, зүүн
ирмэгийн дагуу 0.8-1.0 см урттай шиднэ. |
|
2.2. Цахилгаан товчийг оёх |
Цахилгаан товчийг урд талын
дээд ирмэгээс ар талын дээд ирмэг хүртэл оёно. Урд ирмэгээс 0.7-1.1 см, ард
0.2 см зайд оёно. Түр шидээсний утсыг
сугалан аваад, хэлбэржүүлэн
индүүднэ. |
|
3. Далд товчилгоог бэлтгэх 3.1. Товчилгоог тэмдэглэх |
Бэлэн
болох товчилгооны уртаас цахилгаан товч нь 2 см урт байх ёстой. Юбканы оёогүй
хэсгийн оёдлын
тавиасыг нийлүүлж, нугалсан ирмэгт перпендикуляр байхаар хяпалтын тэмдэглээс хийнэ. |
|
3.2. Цахилгаан товчны нэг талыг
оёх |
Оёдлын
тавиасны өнгөн талд цахилгаан тоичны
өнгийг доош харуулан байрлуулж,
цахилгаан товчийг задалж, шүдний ойрол-цоо уртын дагуу оёно . Мөн цахилгаан товчийг зориулалтын ул
хэрэглэн оёно. |
|
3.3. Цахилгаан товчны нөгөө талыг оёх |
Цахилгаан товчны туузны ирмэгүүдийг юбканы ташааны оёдлын тавиасанд, ирмэгээс
0.1-0.2 см зайд дарж оёно). Юбканы оёогүй үлдсэн хэсгийг гараар бөхөлж оёод, хэлбэржүүлэн индүүднэ. |
|
3.4. Цахилгаан товчны туузны ирмэгүүдийг дарж оёх |
Цахилгаан товчны туузны ир-мэгүүдийг юбканы ташааны оёдлын
тавиасанд, ирмэгээс 0.1-0.2 см зайд дарж оёно (3,4). Юбканы
оёогүй үлдсэн хэсгийг гараарбөхөлжоёод,хэлбэржүүлэн индүүднэ. |
|
Тэмдэглэгээ |
Далд цахилгаан товчийг зориулалтын ул
хэрэглэн эхлээд цахилгаан товчийг дараа нь юбканы ташааг оёно. |
|
3.ЮБКАНЫ
ДЭЭД ИРМЭГИЙГ БЭЛТГЭХ АРГУУД
Юбканы дээд ирмэгийг хажлагатай,
хавсарч оёсон ба үргэлж эсгэсэн бүстэй, тасамтай, уян туузтай
бэлтгэхээс гадна, ирмэгийг эмжиж эсвэл нугалж оёж болно.
Юбканы дээд ирмэгийг
хажлагатай бэлтгэх
Ажилбарын
нэр |
Ажилбарыг
гүйцэтгэх техникийн нөхцөл |
Зураг |
1. Хажлага эсгэх |
Хажлагыг юбканы дээд ирмэгийн
хэлбэрээр эсгэнэ. Хажлага нь залгаатай
байх бөгөөд залгааг 0.5-0.7 см
өргөнтэй оёж, оёдлын тавиасыг хагалж
индүүднэ. |
|
2.
Хажлагыг хатуулах |
Хатуулганы
суурь утасны чиглэл бүрдэл хэсгийн дагуу байрлана. Хажлагыг
техникийн нөхцөлд заасны
дагуу хатуулна. |
|
3. Юбканы дээд ирмэгийг бэлтгэх |
Оёдлын тавиасыг товчилгоо
руу дарж индүүднэ. Товчилгооны дээд хэсгийгхатуулна.
Угоёдлынтавиа-санд хажлаганы хажуу
ирмэгүүдийг 0.5-0.7 см өргөнтэй
хавсарч оёно (1). Оёдлын
тавиасыг хагалж индүүднэ. Хажлаганы доод ирмэг буюу товчилгооны оёдлын тавиасыг
хэрнэ. Юбка болон хажлаганы дээд ирмэгүүдийг чацуулан өнгөөр нь хавсарч оёно |
|
Оёдлынтавиасыгэргүүлж, юбканы ирмэгээс давуулга үүсгэн,хажлаган дээр дарж оёх буюу
эсвэл гоёлын оёдлоор бөхөлж оёно |
|
|
4.
Цахилгаан товчийг оёх |
Цахилгаан товчны дээд ирмэгийг хоорондоо ялгаа бүхий 2 аргаар бөхөлж
оёно Үүнд: Нэг
дэх арга -
юбканы дээд ирмэгийг оёсны дараа цахилгаан товчны туузыг 0.5-0.7 см дотогш нугалж, дарж оёно. Уг оёдол нь юбканы дээд ирмэгийн оёдолтой давхцаж байх ёстой. Хоёр дахь арга - цахилгаан товчны дээд ирмэг юбканы дээд ирмэгийн оёдолд орсон байх ёстой. Ийм тохиолдолд эхлээд цахилгаан товчийг,
дараа нь юбканы дээд ирмэгийг хажлагатай
нь хамт оёно. |
|
4. Юбканы дээд ирмэгийг бүстэй бэлтгэх
Ажилбарын
нэр |
Ажилбарыг
гүйцэтгэх техникийн нөхцөл |
Зураг |
1. Бүс
бэлтгэх 1.1. Бүрдэл хэсгийг бэлтгэх |
Бүс — 1
бүрдэл хэсэг, өнгө мате-риалаар эсгэнэ. Бүсний уртыг бэлхүүсний бүслүүр дээр бүсний товчилгооны 2-3 см, хажуугийн оёдлын 1.0-1.4 см тус тус нэмсэн-тэй
тэнцүү, харин өргөнийг заг-вараас хамаарч
түүн дээр оёдлын тавиасны 2 см нэмсэнтэй тэнцүү хэмжээтэй эсгэнэ. |
|
Бүсний хатуулга
— цавуутай 1 бүрдэл хэсэг. Түүний өргөн ба урт нь
бэлэн болох хэмжээтэй тэнцүү байна. Бүсийг техникийн нөхцөлд заасны дагуу хатуулна. \ |
|
|
Тэмдэглэгээ |
Хэрвээ техиикийн нөхцөлд хатуулга 0.1-0.2см
оёдолд орно гэж заасан бол түүнийг
бэлэн болох бусний өргөн дээр 0.2-0.4 см оёдлып тавиасыг нэмж эсгэнэ |
|
1.2. Бүсний хажуу ирмэгийг оёх |
Хажуу ирмэгийг 0.5-0.7 см өргөнтэй
оёно. Бүсний товчлогдох хэсгийн хажуу ирмэгийг 0.5-0.7 см, доод
ирмэгийг 1 см өргөнтэй оёод, булангуудад сэтэлгээ хийж, өнгө рүү
эргүулэн шиднэ. Бэлэн болсон бүсийг хэлбэржүүлэн индүүднэ. |
|
2. Юбканы дээд ирмэгт бүс залгах |
Юбка,
бүсийг өнгөөр нь хавсарч, ирмэгүүдийг тэгшлэн 1 см өргөнтэй оёно . Юбканы урд талын ташааны оёдлоос 2 см зайд бүс залгах оёдолд өлгүүрийг хавчуулж оёно.
Өлгүурийн бэлэн болох урт нь 6-12 см
байна |
|
3. Бүсийг хавсарсан оёдлын тавиасыг боловсруулах |
Бүс
хавсарч оёсон оёдлын тавиасыг бүс руү чиглүүлэн шиднэ. Бүсний товчилгооны хэсэг
бүсний өргөнтэй тэнцүү байхыг анхаарах хэрэгтэй |
|
4. Бүсннй задгай ирмэгийг оёх |
Бүсний
задгай ирмэгийг шиднэ. Хэрвээ юбка нь
сэмэрдэг материалтай бол бүсийг их
биетэй хавсарсан оёдлыг 0.1-0.2
см-ээр давж байхаар задгай ирмэгийг нугалж,
нугалсан ирмэгээс 0.1-0.2 м зайд
оёно. Түр шидээсний утсыг сугалж
аваад, бэлэн болсон бүсийг хэлбэржүүлэн индүүднэ |
|
Юбка нь зузаан материалтай бол бүсний задгай ирмэгийг
хэрээд, бүсийг хавсарсан оёдлоор дарж эсвэл
нугалсан ирмэгээс0.1-0.2 см зайд оёно . Түр шидээсийг сугалж
аваад, бэлэн болсон бүсийг
хэлбэржүүлэн индүүднэ |
|
|
5. Бүсийг хялбар аргаар залгах 5,1. Юбка оёх дараалал |
Юбка оёх дарааллыг зурган дээр тоогоор
тэмдэглэн үзүүлэв. Үүнд: 1 - өнгө бүсийг дотор бүстэй
оёх; 2 - юбканд
бүсийг хавсарч оёх; - юбканд дотор бүсийг
дарж оёх |
|
5.2. Юбканы бүсийг ирмэг
битүү байхаар дарж оёх |
1
- юбканд бүсийг хавсарч оёх: 2
- гоёлын оёдол тавих. |
|
ДОТОРТОЙ ЮБКА ОЁХ ОНЦЛОГ ЮБКАНЫ
ЭЦСИЙН
БОЛОВСРУУЛАЛТ
Дотортой юбка бэлтгэх
онцлог
Ажилбарын
нэр |
Ажилбарыг
гүйцэтгэх техникийн нөхцөл |
Зураг |
I. Дотор бэлтгэх |
Дотрыг
юбканы өнгө бүрдэл хэсэгтэй
адилхан эсгэнэ. |
|
Юбканы товчилгоог бэлтгэх |
Äîòðûí òàøààíû èðìýãèéã товчилгооны уртын тэмдэглээс хүртэл оёно . Товчилгооны оёдлын тавиасны ирмэгүүдийг хэрээд, дарж эсвэл ирмэг битүү байхаар нугалж
оёно. |
|
3. Оноо бэлтгэх |
Юбка нь оноотой бол дотрын онооны оёдлын тавиасыг
ирмэг задгай буюу эсвэл битүү байхаар нугалж
бэлтгэнэ. |
|
4. Хормой бэлтгэх |
Дотрын
хормойг ирмэг битүү байхаар дотогш нугалж
оёно. |
|
5. Юбкыг дотортой залгах |
Юбканы өнгө ба дотрыг дотор руу нь
эргүүлнэ. Юбканы өнгө ба дотрыг дотроор нь хавсарч, ирмэгүүдийг чацуулаад, 0.5-0.7 см өргөнтэй оёно. |
|
6. Юбканы дээд ирмэгийг
бэлтгэх |
Юбканы дээд ирыэгт бүс залгах ажилбар
нь 8.5.2-ын 5-тай адилхан. |
|
Тэмдэглэгээ |
Юбканы дотрыг өгзөгний шугамын орчимд товчилгооны болон
онооны оёдлын тавиасанд машинаар дарах буюу
гараар бөхөлж оёно. |
|
Юбканы эцсийн боловсруулалт
Юбканы эцсийн боловсруулалтанд товчны нүх хэрэх, цэвэрлэх, индүүдэх, тоноглол хадах
зэрэг ажилбар багтана.
Товчны
нүхийг зориулалтын машин дээр гаргах бөгөөд түүнийг өнгө материалтай ижил
өнгийн утсаар хэрнэ.
Хувцсан дээрх түр шидээсний утасны үлдэгдэл,
тэмдэглээсний шохой, түүний мөр, үйлдвэрлэлийн
явцад наалдсан хог зэргийг цэвэрлэнэ.
Юбканы нугалаасуудыг хэлбэржүүлэхийн тулд хормойн ирмэгт шулуун эсвэл ханан оёдлоор түр
шидэж бөхөлнө.
Юбкыг дотор талаас нь зүүн
ташааны ирмэгээс эхлэн хормойн дагуу индүүдээд, баруун ташаанд төгсгөнө. Юбканд үүссэн гялааныг уураар
индүүдээд, чийгийг хаттал өлгөнө.
Юбканы тоноглолуудыг техникийн
нөхцөлд заасны дагуу хадна.
Comments
Post a Comment