Өмдний суурь үлгэр байгуулах
Өмдний суурь үлгэр байгуулах
Өмд
буюу брюк нь Голландын brock
гэсэн үгнээс гаралтай, бүстэй хувцасны нэг төрөл бөгөөд бүтцийн хувьд 2 ш урд
тал, 2 ш ар талаас бүрдэнэ. Хажуу оёдол, алхмын оёдол, ард, урд суудлын шугамын
(голын)
оёдолтой байна. Ихэвчлэн дээгүүрээ манжеттай байна. Бүс бүслэх зориулалтаар
түдүүлтэй байх ба түдүүлийн хэлбэр , хэмжээ, тоо ширхэг загвараасаа шалтгаалан
янз бүр байна.
Өмд
нь хэлбэр загварын хувьд олон янз байх ба тэдгээрийн бүтэц, зохион бүтээлтийн
онцлогоос нь шалтгаалан дараах нэр төрөлд ангилж үздэг.
Гольф өмд: Ихэвчлэн
шоон хээтэй даавуу материалаар хийдэг. Өвдөгнөөс доогуур булчин хэсгээрээ
товчлогддог, барьсан манжеттай өмд
Панталон: Энэ нь италийн инээдмийн киноны нэрт жүжигчин Панталон
гэгч хүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд булчингаар татах урттай өргөн шулуун өмд
Галифе өмд: Энэ нь өвдөг, шилбэ хэсгээрээ бариу, харин гуяны
хэсгээрээ огцом өргөссөн хэлбэртэй өмд. Францын генерал Галифегийн нэрээр
нэрлэгдсэн. Урьд өмнө нь энэ өмд нь цэрэг дайны зориулалттай хувцас байсан бол
өнөөдөр эмэгтэйчүүд ч өмсдөг болсон.
Шаровар: Шулуун эсгэлттэй, урт, сул хэлбэртэй өмд. Шароварын
бэлхүүс ба шуумагны хэсгийн өргөнийг резинээр хуньсан байдаг. Ийм өмд нь Дорно
зүгийн зарим улс орнуудын үндэсний хувцсанд ордог бөгөөд Араб, Энэтхэг зэрэг
улсуудын эмэгтэйчүүд цэцгэн хээтэй нимгэн торго, хөвөн цаасан даавуугаар хийж
өмсдөг.
Жинс: Жинсэн материалаар хийсэн өмд. Загварын онцлог шинж нь
ил гоёлын оёдол, ил халаас, металл товч, цахилгаан ярлик, эмблем зэргээр
чимэглэсэн байдаг. Жинсийг анх зохиогч нь Америкийн Левис Страус бөгөөд дэлхийд
нэрд гарсан жинсэн хувцасны жирмийг үндэслэгч.
Шорт: Өвдөгнөөс дээш гуяны хагас хүртэлх урттай өмдний нэг
төрөл
Трапец: Гуя хэсгээрээ бие барьсан харин өвдөгнөөс доош шуумаг
хэсгээрээ өргөссөн өмд.
Банан өмд: Өвдөг хэсгээрээ өргөсч, харин шуумаг хэсгээрээ алгуур
нарийссан өмд
Өмдөн юбка: Өмдний 2 шуумагтай боловч юбка шиг загвартай, хуниас нугалаастай өргөн өмд. Өмдөн юбка нь янз бүрийн урттай байдаг
Comments
Post a Comment